Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

NASA-ийн нүдээр: Монголын хойд нутагт намар цаг айсуй


Монголын хойд нутагт намар цаг айсуй хэмээн NASA агентлаг мэдээлж, Хөвсгөл нуурийн гоёмсог төрхийг онцолжээ. 
Хөвсгөл нуурыг тойрсон ой мод есдүгээр сарын сүүлчээр алтан шаргал өнгөтэй болсон бол өндөр уулсын нуруунд цасан бүрхүүл тогтсон зураглалыг АНУ-ын Геологийн албаны Landsat хиймэл дагуул даржээ.
Хөвсгөл нуур 1645 метрийн (5397 фут) өндөрт зүүн Саяны нурууны бэлд орших бөгөөд ОХУ-тай хиллэдэг.
Сөөг, бэлчээрийн хажуугаар гол төлөв Сибирийн шинэс бүхий ой мод нуурын эргэн тойрон дахь толгодыг бүрхдэг. Шинэс нь навчит шилмүүст мод бөгөөд тэдгээр нь шилмүүст мод шиг боргоцойтой боловч навчит мод шиг өнгө нь өөрчлөгддөг хэмээн бичжээ. 
Энэхүү улирлын өөрчлөлтийн гоёмсог зураглалыг өнгөрөгч есдүгээр сарын 26-ны өдөр авсан аж.
Хөвсгөл нуур нь 2 сая гаруй жилийн өмнө бүрэлдэн тогтдог гэдэг бөгөөд дэлхийн эртний нууруудын нэгд тооцогдлог.  Монголын цэнгэг усны дөрөвний гурвыг агуулж байгаа Төв Азийн чухал усны нөөц юм. 
Монголын хойд хэсгийн энэ хэсэгт намрын улирал харьцангуй богино байдаг. Хөвсгөл нуурт 11-р сараас эхлэн мөс үүсч, 6-р сар хүртэл хайлахгүй зайрмагтдаг.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ