Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дууны хурднаас тав дахин хурдан онгоц бүтээж байна


Техасын сансар судлалын "Venus Aerospace" компани "Stargazer" нэртэй тийрэлтэт онгоц бүтээхээр ажиллаж байна. "Stargazer" нь "гиперсоник" буюу дууны хурднаас тав дахин хурдан явах боломжтой бөгөөд бусад онгоцноос өндөрт нисэхээр төлөвлөгдөж байна. Хэрэв 33 сая ам.долларын өртөгтэй уг онгоц биеллээ олбол Лондоноос Нью-Йорк хүрэх 5552 км агаарын замыг нэг цаг хүрэхгүй хугацаанд туулах юм.

Энэ нь Concorde гэх цагт 2179 км туулах чадвартай онгоцноос гурав дахин, NASA-ийн удахгүй гаргах ‘Son of Concorde’-оос тав дахин хурдан юм. "Venus Aerospace" компанийн үүсгэн байгуулагч Эндрю Дагглби хэлэхдээ, "Stargazer"-ийн хөдөлгүүр нь "өндөр хурдны нислэгт хувьсгал" хийх боломжийг олгоно. Мөн "Онгоцны хөдөлгүүр нь хэт авианы эдийн засгийг бодитой болгож байна" гэж хэлжээ. "Stargazer"-ийн хөдөлгүүрийн нэршил нь "VDR2" буюу "Venus Detonation Ramjet 2000 lb Thrust Engine" юм.

"Venus Aerospace"-ийн мэдээлснээр "VDR2" нь дууны хурднаас 6 дахин их буюу 7600км/цаг орчим хурдлах чадвартай. Улмаар өндөр хурд нь тус онгоцыг албан ёсоор "гиперсоник" болгож буй. Бэлэн болсон үедээ "VDR2" нь өндөр хурдны дрон болон "Stargazer"-ийг хөдөлгөх болно гэв.
ЭХ СУРВАЛЖ: DAILY MAIL
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ