Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүр гэмтсэнээс Бээжинд буулт хийжээ

 
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарчээ. Тиймээс "МИАТ" ХК-ийн Ц.Ууганбаяр даргатай нисэх баг Бээжин хотод техникийн буулт хийж, онгоцоо амжилттай газардуулсан байна.
Шаардлагатай сэлбэгийг Сөүл хотоос авчирч засвар хийх юм. Зорчигчдыг авчрахаар Улаанбаатар хотоос 14.00 цагт ниссэн "МИАТ" компанийн онгоц Бээжинд буугаад байна. Энэ онгоцоор жирэмсэн болон асран хамгаалагчтай 73, эрүүл мэндийн шалтгаантай 35, хөгжлийн бэрхшээлтэй 14, өндөр настан, асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй гэр бүл 10, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 27, нийт 164 хүн ирэх юм. Бээжингээс хэдэн цагт хөөрөх нь одоогоор тодорхой бус байна. Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн хоёрдахь онгоц 20.39 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай. Эрүүл мэндийн шалтгаантай 58, хөгжлийн бэрхшээлтэй 61, өндөр настан 11, жирэмсэн 11, БНСУ-ын Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 53 нийт 256 хүн ирнэ.
 
Эх сурвалж: Шуурхай штаб
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ