Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өглөөд зайлсхийх хэрэгтэй 6 зүйл


Бидний төдийлөн сайн анзаардаггүй боловч өглөөнөөс эхлээд л таныг ядраадаг зүйлсийн талаар өгүүлье. Өдрийг тайван өнгөрүүлэхийн төлөө өглөөд эдгээрээс аль болох зайлсхийх хэрэгтэй юм.

Сэрүүлэг
Сэрүүлгийн дуу хүний тархи мэдрэлийг ядраадаг. Өөрийнхөө сэрүүлгээс гадна таныхаас эрт дуугардаг нөхрийнхөө сэрүүлгийг ч эхний удаа дуугарахад нь сэрээд унтраа. 5:30, 6:00, 6:30, 6:55, 6:56 гэж сэрүүлгээ хойшлуулж тавих нь маш хортой.
Муур
Өглөө сэрэхэд тань хөл, нуруу, бүр толгойгоор тань дамжин гүйж байдаг муураа хоолло. Өлсгөлөн муур тань эрхлэн гүйж таныг багагүй ядраана.
Хүүхдүүд
“Ээж ээ, ээж, ээээж, миний өмд хаана байгаа юм бэ”, “Дэвтэр хаана байна ээж”, “Ээж, түлхүүр хаана байгаа юм бэ”. Өглөөг ингэж эхлүүлэхгүйн тулд урд орой нь шаардлагатай зүйлсээ бэлэн болгож тавиарай.
Хөршүүд
Өглөө эрт чанга хөгжим тачигнуулж, хана өрөмдөж, зурагтаа хэт чангалах зэргээр танд саад болж байгаа хөршүүддээ учир байдлаа шууд хэлээрэй.
Шууданч
Торгуулийн хуудас, элдэв захидал зөөж ирэн домофон руу “шуудан” гэж хашхирах хүмүүс таныг мөн л багагүй ядраана.
Нийтийн тээвэр
Автобус цагаасаа хоцорч ирэх, метронд бүдүүлэг хүмүүстэй тааралдах, даарах, халууцах, янз бүрийн зантай хүмүүс үл ойлголцох. Энэ нь нийтийн тээврээр зорчиж яваа таныг өглөөнөөс эхлээд л ядраадаг.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ