Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн банктай хамтран эрчим хүчний реформ хийнэ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.09.26/ Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцжээ.
Тус уулзалтад Дэлхийн банкны Хятад, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал Мара Уорвик, Суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Дэлхийн банкны зүгээс хамтарсан Засгийн газрын зорилт, эрчим хүчний реформ, уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилт, өрсөлдөх чадварыг сайжруулахад хамтран ажиллах саналтай буйгаа илирхийлсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк хамтран ажиллах цогц төлөвлөгөөг гаргах  хэрэгтэй гэлээ. Хурлын төгсгөлд талууд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг эрчимжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа онцлов.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ