Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АУДИТ: Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хувийн дансаараа 95 сая төгрөг хуваан авч, хууль зөрчсөн


Архангай аймгийн ИТХ 39 төлөөлөгчтэй. Намын гишүүнчлэлээр нь авч үзвэл 20 төлөөлөгч нь АН-ынх, 19 төлөөлөгч нь МАН-ынх. 2020 оны сонгуулийн үр дүнгээр Архангай аймгийн ИТХ-д Ардчилсан нам олонх болсон ч төсвийн мөнгийг хууль зөрчин зарцуулахдаа АН, МАН-ын төлөөлөгчид нэг тал болж, эрх ашгаараа нэгддэг бололтой.
Үндэсний аудитын газраас Архангай аймгийн ИТХ-ын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд шалгалт хийж нэг бус зөрчил илрүүлж, “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ. Тодруулбал 95 сая төгрөгийг “төлөөлөгчийн үйл ажиллагааны зардал” нэрээр зарцуулахдаа холбогдох журмыг мөрдөлгүй, төлөөлөгч нарын хувийн данс руу шилжүүлсэн зөрчил илэрсэн байна. Товчхондоо Архангайн ИТХ-ын 39 төлөөлөгч АН, МАН гэж талцалгүй, амаа хамхиж байгаад Улсын төсвийн 95 сая төгрөгийг тэнцүүхэн хуваагаад авсан болохыг аудитын байгууллага тогтоожээ.
Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 402 дугаар тогтоол, "Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журам"-ын 3.8-д заасан "Төлөөлөгчдийн зардлыг бэлнээр олгохгүй бөгөөд үнийн нэхэмжлэх болон бусад баримтад үндэслэн зардлын хязгаарт багтаан холбогдох санхүүжилтийг тухайн байгууллагад шилжүүлнэ" гэсэн заалтыг зөрчсөн байна.
Засгийн газраас ИТХ-ын төлөөлөгч нарын хувийн данс руу төсвийн мөнгийг шилжүүлж болохгүй. ИТХ-ын төлөөлөгч орон нутагтаа ажиллах, аливаа сургалт, үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд тухайн зардлаа санхүү, төлбөрийн баримтаар баталгаажуулж байж “үйл ажиллагааны зардал” авна гэсэн заалттай журам гаргасан ч Архангай аймгийн ИТХ-ынхан зөрчсөн болохыг Үндэсний аудит газрын тайланд тодорхой дурджээ. Мөн Архангай аймгийн ИТХ-ын удирдлагууд анхан шатны шаардлага хангахгүй санхүүгийн баримт ашиглаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөрөнгө зарцуулсан болохыг тогтоосон байгаа юм.
Архангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэгээс уг асуудлыг тодруулахад “Хууль зөрчсөн зүйл байхгүй. Аймгийн ИТХ-аас “төлөөлөгчийн үйл ажиллагааны зардал”-ыг 5 сая төгрөгөөр тогтоосон байдаг. Төлөөлөгч нар орон нутагтаа ажилладаг тул хувийн данс руу нь 2.5 сая төгрөг шилжүүлсэн” гэдэг тайлбарыг өгсөн юм.

https://newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/52185
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ