Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар хутагтын шүтээн дүрийг залжээ


Намрын дунд сарын шинийн найманд (2024.09.11) Монгол Улсын төр-нийгэм, шашин соёлын нэрт зүтгэлтэн анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар хутагтын шүтээн дүрийг Гандантэгчэнлин хийдэд залах ёслол боллоо.
Шүтээн дүрийг залах хүндэтгэлийн ёслолд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж, Монголчуудын язгуур үндэсний багш Жадо Ринбүчи гэгээнтэн тэргүүтэй лам хуврагууд морилон оролцлоо.
Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар хутагт нь Монгол үндэсний уран баримлын сургуулийг үндэслэн байгуулагч бөгөөд хүний дүрээр заларсан бурхдыг бүтээж амилуулсан юм. Очирдара, Майдар, Цагаан дара эх, Язгуурын таван бурхан, Бодь суварга, Жанрайсиг бурхан гээд олон бурхдын баримлыг бүтээж дэлхийн хэмжээнд үнэлэгджээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ