2023 оны есдүгээр сард уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Грийнландад болсон хөрсний гулгалт, мегацүнамигийн улмаас дэлхий бүхэлдээ есөн өдрийн турш чичирхийлсэн болохыг эрдэмтэд илрүүлжээ.
Мегацүнами нь 10-аас дээш метрийн өндөртэй, хүчтэй давлагааг хэлнэ.
Тухайн үед газар хөдлөлтийн чичиргээг мэдрэгчийн тусламжтай илрүүлсэн ч эрдэмтэд юунаас болж үүссэнийг нь тогтоож чадаагүй байсан аж.
Харин саяхан хийсэн судалгааны үр дүнгээр шалтгааныг илрүүлснээр дэлхийн дулаарал нь гаргийн хэмжээнд нөлөөлж эхэлсэн гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад байна.
Мөн дэлхийн температур хурдацтай нэмэгдэхийн хэрээр тогтвортой байсан газруудад том хэмжээний хөрсний гулгалт үүсэж болзошгүй гэв.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд мөсөн гол хайлж, үүний улмаас 1200 метрийн өндөр уул алслагдсан Диксон-фьорд руу нуран оржээ.
Улмаар 200 метрийн өндөртэй давлагаа үүсэж, есөн хоногийн турш дэлхийд газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian