Есдүгээр сараас хойш Хонконгийн эрх баригчид жуулчид болон хотын оршин суугчдыг тагтаа, зэрлэг амьтдыг хооллосон хэргээр торгож эхэлсэн. Энэ тухай ТАСС мэдээлэв.
Засгийн газар мэдэгдэлдээ, торгуулийн хэмжээ 100 мянган хонконг доллар буюу 12.8 мянган ам.доллартой тэнцэнэ гэж мэдэгджээ. Хооллохыг хориглосон амьтдын жагсаалтад сармагчин, зэрлэг гахай, гудамжны тагтаа багтдаг. Үүний зэрэгцээ, байнгын зөрчил гаргагчид нэг жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.
Түүнчлэн энэ хориг наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч энэ сарын эцэс хүртэл туршилтын хугацаа гэгч байсан бөгөөд энэ хугацаанд цагдаагийнхан зөвхөн амаар сануулга өгч байсан байна. Гэтэл есдүгээр сарын 1-нээс одоогийн байдлаар таван мянган хонконг доллар буюу 641 ам.долларын торгууль ногдуулж эхэлжээ.
Хонконгийн Засгийн газрын Хөдөө аж ахуй, загас агнуур, байгаль хамгаалах яамнаас мэдээлснээр байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, зэрлэг амьтдыг хот руу татахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Эх сурвалж: www.polit.mn