Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговь аймагт ингэний сүү боловсруулах үйлдвэр ашиглалтад орох гэж буй талаар мэдээлжээ


Өмнөговь аймгийн ЗДТГ “SPG” компани болон НҮБ-ын ХХААГ хамтран 2023 онд хамтын хөрөнгө оруулалтаар ингэний сүү боловсруулах үйлдвэр, фермийг байгуулж эхэлсэн бөгөөд үйлдвэрийн явц 90 гаруй хувьтай, аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.
Тус үйлдвэр нь орон нутгийн тэмээчдийн сүү цагаан идээгээ боловсруулах ажлыг хөнгөвчлөх, сүүний гарцыг нэмэгдүүлэх, сүүлийн үеийн техник технологид суралцуулах, фермерийн аж ахуй эрхлэх нөхцөл боломжоор хангахыг зорин ажиллаж байгаа аж. Энэхүү зорилтын хүрээнд ингэний сүүний кластерийн бодлогыг хэрэгжүүлэх, сүү бэлтгэн нийлүүлэх, түүхий эдийн сүлжээ бүрдүүлэх чиглэлээр 2024 оны есдүгээр сарын 8-ны өдөр малчдыг хамруулан фермтэй танилцах сургалт зохион байгуулжээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ