Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүүхэд хамгааллын тухай хууль 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ


Хүүхэд хамгааллын тухай хуулийг УИХ шинэчлэн найруулж, 2024 оны 1 дүгээр сарын 12-нд баталсан юм. Уг хууль ирэх 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд гамшиг осолтой холбоотой дараах заалт оржээ. 
Хуулийн 28 дугаар зүйл.Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал
28.1.Төрийн байгууллага, албан тушаалтан гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээг хязгаарлах, зогсоох шийдвэр гаргахыг хориглоно.
28.2.Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээг боломжит арга, хэлбэрээр хүргэхэд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан туслалцаа үзүүлнэ.
28.3.Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд учрах сөрөг нөлөөллийг бууруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх үйл ажиллагааг хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд, сайн дурын ажилтны оролцоотойгоор зохион байгуулна.
28.4.Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэхэд тоон гарын үсэг, цахим тамга, цахим баримт бичиг, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ ашиглаж болно.
28.5.Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
28.6.Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг насанд хүрсэн хүнд харгалзуулахгүйгээр орхих, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаас бусад тохиолдолд хүүхдийг байгаа газраас нь авч явах, тээвэрлэхийг хориглоно гэж заасан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ