УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д суудалтай ч бүлэггүй намын дарга нарыг “таслах эрхгүй”-гээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд оруулахаар болсныг мэдэгдлээ.
Энэ тухай асуудлыг Иргэний Зориг Ногоон Намаас өчигдөр мэдээлэл хийх үеэрээ хөндөж тавьсан. Тодруулбал Б.Батбаатар “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд зөвхөн МАН, АН-ын гишүүд байдаг. Тус зөвлөлөөр УИХ-аар хэлэлцэх асуудлууд зэрэг чухал асуудлыг хэлэлцдэг. Гэтэл УИХ-д суудалтай бусад намуудын төлөөлөл энэ зөвлөлд байдаггүйгээс мэдээлэлгүй үлдээд байна гэжээ.