Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мотоциклоор малдаа яваад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ


Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Цэцүүхийн-Аманд зусаж буй малчин 65 настай, эрэгтэй 7 дугаар сарын 30-нд мотоциклоор малдаа яваад сураггүй болжээ. Улмаар өчигдөр 14:08 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн албан хаагчид уг дуудлагыг хүлээн авч,  тус сум дахь Цагдаагийн тасгийн албан хаагч, Жаргалант сумын  Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэнтэй хамтран, эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 21:08 цагт тус багийн Мухарын-Амнаас  цогцсыг нь олжээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ