Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нь МАНАН бүлэглэлийн гол хоёр толгойлогчийн сайн дүү...


Төрийн шүүхээр орж 6 жилийн ял сонсоод байгаа Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нь МАНАН бүлэглэлийн гол хоёр толгойлогч болох М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын аль алиных нь сайн дүү нь юм. Түүнтэй хам хэрэгтэн болж 6 жилийн ял авсан Б.Отгонбаатар гэдэг этгээд нь хэн бэ гэдгийг товчхон өгүүлэхэд л ойлгомжтой болох байх.
Хар Отгоо хэмээн хочилдог Б.Отгонбаатар нь Ховд аймгийн уугуул, Ц.Элбэгдоржын дотны найз, гол гүйцэтгэгчдийнх нь нэг гэгддэг. Тэрээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлууд болох Ц.Даваацэрэн, Д.Даваасамбуу нарыг шууд удирддаг байсан гэлцдэг.
Түүний ах дүү нар ч “Эрдэнэт үйлдвэр”-тэй нягт холбоотой. Төрсөн ах Баасанжавын Батхуяг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Москва дахь Төлөөлөгчийн газрын даргаар ажилладаг. Мөн төрсөн дүү Б.Батжаргалсайхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Санхүүгийн хэлстийн дарга, нягтлан бодогчоор ажилласаар ирсэн байгаа юм.
Б.Отгонбаатар нь улс төрд, хууль хяналтын байгууллагад нөлөөгөө тогтоосон нэгэн гэдэг. Тиймээс ч Б.Отгонбаатарыг ХУД дэх “Моннис” компанийн барилгад байдаг оффисоос нь баривчлах үед УИХ-ын хоёр ч гишүүн хамт байсан. Тэд өнөөдөр “Би байгаагүй, тоглоогүй” гэж гүрийж буй. Мөн тэр оффисоор нь орж гардаг нөлөө бүхий улстөрчид, нэр бүхий генералууд ч бий. Энэ талаар сүүлд тоочъё.
Б.Отгонбаатар “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэж, тус үйлдвэрийн удирдах албан тушаалтнуудтай нийлж хэд хэдэн аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулжээ.
Өнөөдөр асуудлын гол нь гэгдээд байгаа “Азаргын гол чонот” ХХК-ийг 2006 оны арваннэгдүгээр сарын 20-нд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр үүсгэн байгуулсан. Мөн 2009 оны гуравдугаар сарын 24-нд аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий “Юнайтедфрэндс групп” ХХК-ийг байгуулжээ. Юнайтедфрэндс груп нь бөөн асуудал дагуулаад байгааг та бүхэн сонссон байх. Сонсоогүй бол удахгүй сонсогдох биз ээ. Бас 2014 оны долдугаар сарын 9-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтгрупп” ХХК-ийг байгуулсан байна.
Б.Отгонбаатарын зохион байгуулдаг мөнгөний сүлжээний “үндсэн” компаниуд нь Ц.Элбэгдорж, М.Энхболд тэргүүтэй МАНАН мафын гол толгойлогч нартай эрх ашиг хармаа хотоороо холбогдож, нэвт сүлбэлдсэн байгаа нь тодорхой харагдаж байгаа юм. Ж.Эрдэнэбаттай яаж нөхцсөн бэ гэдгээр нь Б.Отгонбаатарыг М.Энхболдтой холбож ойлгож болно. Харин М.Энхболдын сайн дүү гэгддэг Ж.Эрдбэнэбат нь Ц.Элбэгдоржын ч бас сайн дүү байсан нь Ц.Элбэгдоржын дотны найз, үнэнч анд нь гэгддэг Б.Отгонбаатартай гүн гүнзгий нөхцөж гол хамсаатан болтлоо үерхэсэн түүхээс нь ойлгож болох байх. Өнөөдөр хам хэрэгтэн болгосон шүүхийн шийдвэр үүнийг нотлож байгаа юм.
Ж.Эрдэнэбат нь цаашлаад Эрдэнэтийн 49%, Дубайн гэрээтэй ч холбогдох үндэслэл бол бүрэн дүүрэн бий гэж зүй ёсоор хардах үндэслэл хангалттай байна. Өнөөдрийн түүнд өгсөн 6 жилийн хорих ял бол үнэндээ багадах юм. Гэхдээ асуудал ингээд өнгөрчихгүй болов уу. Ямар ч байсан Олигархиуд хуулийн өмнө гудайж эхэлж байгаа нь шударга ёс ялж байгаагын тод илэрэл юм.
....................
Одоо Ж.Эрдэнэбатад шүүхээс 6 жилийн хорих ял оноосон үндэслэл / Шүүхийн мэдээллээс иш татаж оруулья.
1. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын албан тушаалаа ашиглан Монгол улсын стратегийн ордын лицензийг хувьдаа авчээ.
Тэрээр 2017.09.14- д Ерөнхий сайд байхдаа Монгол улсын стратегийн бүлэг орд газартай давхцал бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах “Улаансайр -2” гэх талбайг лицензээр “Элбэг орд ” компанид өгчээ. Дараа нь уг лицензийг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй нийлж байгуулсан /Ж.Эрдэнэбат 31 хувийг эзэмшдэг / “Хэрх илч ” компанидаа 5 саяар худалдан авч, өөрийн найз “Алтай констракшн”-ын Бат-Эрдэнэд 1 сая төгрөгөөр зарсан байна.
2. Хуулиар лиценз олгохыг хориглосон Дархан цаазат, байгалийн нөөц газрууд болох 5 аймгийн 8 суманд ЛИЦЕНЗ дүйцүүлэн олгохдоо хууль зөрчжээ.
Ж. Эрдэнэбат “Азарган гол чоно” гэх компанид
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулын байгалийн нөөц газрын хилийн зааг
-Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уулын дурсгалт газрын хилийн зааг
- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосонбумбын нурууны байгалийн цогцолборт газрын хилийн зааг
-Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэдхангай, Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хилийн заагийн 43200 га талбайг бүхэлд нь
- Өмнөговь аймгийн Хүрмэн,Гурвантэс,Ханхонгор,Цогт-Овоо, Цогт цэций, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан,Гучин-Ус, Дорнод аймгийн Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Ховд аймгийн Алтай сум
Нийт 5 аймгийн 10 суманд “Азарган гол чоно ” компани буюу үүсгэн байгуулагч Б.Отгонбаатар, гүйцэтгэх захирал Түвшинжаргал нарт албан тушаалаа ашиглан давуу байдал олгож ЛИЦЕНЗ олгосон гэм буруутайд тооцож Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноожээ.
Галбадрахын Найминжин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ