Сэлэнгэ аймаг, Мандал сумын Түнхэл багийн “Хүүш-Уул” гэдэг газар firms.modaps.eosdis.nasa.gov сайтад өчигдөр 13:10 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч, орон нутгийн иргэдтэй хамтран түймрийн голомт руу хөдөлжээ.