Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Судалгаа: Нарийн ширхэгтэй тоосонцор уушгины гүнд нэвтэрдэг


UNC болон АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн (EPA) судлаачид нарийн ширхэгтэй тоосонцор, озон болон бусад хий агуулсан дизель түлшний яндангаас ялгарах утааны хүнд үзүүлэх нөлөөллийг судалжээ.
Хойд Каролинагийн их сургуулийн анагаах ухааны сургуулийн Хүрээлэн буй орчны анагаах ухаан, астма, уушгины биологийн төвийн  судалгааны  дэд захирал, анагаах ухааны доктор Дэвид Педен "Бидний судалгаанууд нь үндсэн ойлголт олж авах, эдгээр мэдээлэл болон эдгээр аргуудыг тодорхой хөндлөнгийн оролцоог тодорхойлоход ашиглах зорилготой. Ихэнх хүмүүс агаарын бохирдол, түймрийн утаатай тулгарахад амьсгалын замын үрэвсэлд өртдөг. Гэхдээ хүнд хэлбэрийн астма өвчтэй хүмүүст үзүүлэх нөлөө нь илүү их байдаг. Энэ нь ялангуяа хүүхдүүдэд хамаатай. Тэдний амьсгалын тоо насанд хүрэгчдийнхээс өндөр байдаг тул бага хэмжээний бохирдсон агаар ч гэсэн ихээхэн нөлөө үзүүлдэг”хэмээжээ.
Ямар ч төрлийн бохир агаарт өртөх нь астма өвчнийг улам дордуулдаг гэж Вандербилт их сургуулийн анагаах ухааны төвийн харшил, дархлаа судлалын тасгийн эрхлэгч, доктор Стокс Пиблс мөн ярьжээ.
Тэрбээр "Энэ нь цээжийг чангалах, ханиалгах, амьсгал давчдах зэрэгт хүргэдэг" гэв.  Нарийн ширхэгтэй тоосонцор уушгины гүнд нэвтэрдэг гэдгийг  Нью-Йорк хотын Икан Анагаах Ухааны Сургуулийн уушиг, хүнд эмчилгээ, нойр судлалын тэнхимийн анагаах ухааны дэд профессор, доктор Барбара Манн онцолжээ. Тэрбээр  "Агаарын бохирдол нь амьсгалын замын бөглөрөл, үрэвсэл гэсэн хоёр асуудал үүсгэдэг. Хамгийн жижиг хэсгүүд нь цусны урсгал руу орж, системийн үрэвсэл үүсгэдэг” хэмээжээ.
Эх сурвалж: Тime
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ