Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчиллээ


Шүдний нэр бүхий эмч нар Өвөрхангайд ажиллаж, нийгмийн тусгай хэрэгцээт 70 гаруй хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчиллээ. “Тэгш боломж” эцэг, эхийн холбооны урилгаар  Монголын шүдний мэргэжилтний холбооны ерөнхийлөгч асан, Анагаах ухааны доктор, профессор Б.Амарсайхан, АШУИС-ийн Нүүр ам судлалын эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор, М.Соёлмаа, АШУИС-ийн Эрдмийн сургуулийн Эрдмийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Б.Цэнгэлсайхан нар энэхүү сайн үйлсийн ажлыг хийсэн юм.
Анагаах ухааны доктор, профессор Б.Амарсайхан шүдний эмчээр 30 гаруй жил ажилласан бөгөөд “Шүдний өвчлөлийг бууруулахад нөлөөлөх хамгийн том зүйл бол хоол хүнсээ зөв зохицуулах, чихэрлэг хүнсийг бууруулах, амны хөндийн ариун цэврийг сайн сахих явдал юм” гэж байлаа. Тэрбээр “Монголчууд Монголчуудаа туслах ёстой. Монгол хүн эрүүл саруул байх ёстой гэж боддог учраас өөрсдийнхөө чаддаг, мэддэг зүйлээр Өвөрхангайчууддаа тусалж байна” гэв. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ