Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Улаанбаатарт гурван сарын хугацаанд 6,337 тонн нөөцийн махны 64% зарагдсан"



Долоо хоног бүр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж буй Энэ долоо хоногт долоон дүүргийн 48 байршилд өргөтгөсөн нөөцийн мах худалдах хуваарь гарчээ.
Энэ онд үхрийн мах 1,901.25 тонн, хонины мах 3,802.5 тонн, ямааны мах 633.75 тонн нийт 6,337.5 тонн махыг нөөцөлжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 64.1% нь борлуулагдсан болохыг албаныхан мэдээллээ.
Нөөцийн махыг гуравдугаар дугаар сарын 11-ний өдрөөс нийслэлийн есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр зарж эхэлсэн бол нэмэлтээр долоо хоног бүр өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм.
Өргөтгөсөн худалдаагаар хонь, ямааны махыг гулуузаар нь зарах бөгөөд хонины мах килограмм нь 8,900 төгрөг, ямааны мах килограмм нь 6,700 төгрөг.
Энэ долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах байршлууд:
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ