Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Улаанбаатар үерт бэлэн байгаа эсэхэд хэн ч баталгаа өгөхгүй"


Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэрбээр газ дэлбэрэлтийн улмаас шатсан 207 дугаар байрыг нураахгүйгээр засварлах болсон талаар, Улаанбаатар хот үерт бэлэн үү гэдэгт хариулт өглөө. Шадар сайд С.Амарсайхан "Газ дэлбэрэлтэд өртсөн нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах 207 дугаар байрны бат бөх чанар, бүтэц хийцлэлийн талаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн судлаачид лабораторит шинжилгээ хийж, дүгнэлтээ УОК-ын хуралдаанд танилцуулсан. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр шатсан барилгыг дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Тэр дүгнэлтийг үндэслэж, УОК байрыг ашиглах боломжгүй учраас нурааж, дахин шинээр барих эсвэл айл өрхүүдийг өөр газар нүүлгэх шийдвэрийг нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Бид мэргэжлийн байгууллага, судалгаанд үндэслэж шийдвэрээ гаргасан. Гэтэл иргэд нь нийслэлийн удирдлагуудад байраа нураахгүйгээр засварлах хүсэлтэй байгаагаа хүргүүлсэн байна лээ. Энэ байрыг дахин төлөвлөх ажил бол нийслэлийн ажил. Нийслэлээс оршин суугчидтай зөвшилцөж, давхар хөндлөнгийн шинжээчид оруулах шийдвэр гаргасан гэж сонссон. Өнөөдрийн байдлаар ямар шийдвэр гарсныг мэдэхгүй байна.
Хэрвээ оршин суугчид тэр байраа засварлаж, орно гэж байгаа бол хэд хэдэн байгууллагын дүгнэлтийг гаргаж шийдвэрлэх ёстой шүү. Энэ бол иргэд, нийслэлийн эрх мэдлийн өөрсдийнх нь асуудал.
Харин дараа нь засварласан байр нь нурах, хүний амь насанд ямар нэгэн эрсдэл үүсвэл байрыг дахин ашиглаж болно гэж дүгнэсэн байгууллагууд давхар баталгаа гаргаж өгөх ёстой. Хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой. Нийслэл үерт бэлэн байгаа эсэхэд хэн ч баталгаа өгч чадахгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, цаг уурын аюулт үзэгдлүүд бий болж байхад эрсдэлгүй гэх баталгаа гаргах ямар ч боломжгүй. Харин эрсдэлийг хохирол багатай даван туулах, сэргийлэх, хүний амь нас эрүүл мэндийг алдахгүй байх тал дээр иргэн, аж ахуйн нэгжүүд нягт хамтран ажиллах шаардлагатай. Хаана, ямар үер буух нь тодорхойгүй. Далан суваг, шуудуу нь хангалтгүй цаг үед баталгаа өгөх ямар ч боломжгүй. Энэ бол гэнэтийн болдог зүйл. Мэргэжлийн байгууллагаас хэдэн өдрийн өмнө сэргийлэх мэдээ өгсөөр байхад өөрсдийгөө эрсдэлээс  хамгаалж, үр хүүхдээ авч явахгүй байх, машин тэргээ суулгахгүй байх нь хувь хүний  хариуцлагатай холбоотой" гэсэн юм.
Цаг уурын  зургадугаар сарын сарын 17-ноос баруун аймгуудаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа тул үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулав.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ