Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОХИРОГЧИД: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах бол шинэ нь хэзээ ашиглалтад орох вэ, энэ хугацаанд бид хаана амьдрах вэ?


Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт дэлбэрэлтэд өртсөн барилгуудын талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас гаргасан дүгнэлтээ энэ сарын 4-нд олон нийтэд танилцуулсан. 
Тэгвэл өнөөдөр тус дэлбэрэлтэд өртөж байр нь шатсан 207 дугаар байрны оршин суугчид жагсаал хийлээ.
Хохирогчид "Дэлбэрэлтэд өртсөнөөс хойш 78 хонож байна. Энэ хугацаанд цаашид яах талаар дорвитой хариу өгөхгүй байгаа тул эсэргүүцлээ илэрхийллээ. Түрээсийн байранд амьдарч байгаа ч хугацаа нь талдаа орсон. 
ОБЕГ-аас энэ сарын 4-нд гаргасан урьдчилсан дүгнэлтээ танилцуулахдаа хохирогч нарт мэдэгдээгүй. Хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж, ойлгомжгүй юм ярьсанд бид бухимдсан. Урьдчилсан дүгнэлтээр ашиглагдах боломжгүй гэж гарсан атлаа өчигдрөөс сэргээн засварлана гэсэн цуурхал тараад байгаа тул энэ бүгдийг ойлгомжтой болгох зорилгоор эцсийн дүгнэлтээ танилцуулахыг шаардаж байна.
Хэрвээ байрыг нураах бол шинэ байр нь хэзээ ашиглалтад орох вэ, энэ хугацаанд бид хаана амьдрах вэ гээд олон асуултад хариулт авах зорилготой.
Одоогийн байдлаар эхний найман сарын түрээсийн мөнгийг өгсөн. Хэрвээ барилгыг нураах бол шинэ байр баригдах хүртэл багадаа хоёр жил болно. Шинэ байр баригдтал татвар төлөгчдийн мөнгөөр түрээсээ төлөөд явах уу. Удахгүй сонгууль болно. Засаг солигдвол бидний асуудлыг цаашид үргэлжлүүлэн шийдэх боломж бий юу. Энэ бүгдэд хариулт авмаар байна" гэж ярилаа.
Барилга хот, байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат хохирогчдын төлөөлөлтэй уулзсан юм. 
Энэ үеэр Ц.Баярбат "Манай яамнаас Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлт гараад өнөөдөр Улсын Онцгой Комисс (УОК)-т албан ёсоор хүлээлгэж өгнө. 207 дугаар байранд урьдчилсан дүгнэлтээр газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан. 
Газар хөдлөлтөд тэсвэргүй болсон байрыг хүчитгэж засварлах эсвэл нураагаад шинээр барих гэсэн хоёр сонголт бий. Аль ч тохиолдолд шинээр зураг төсөл гарч байж тодорхой болно. Гэхдээ эцсийн дүгнэлтийг УОК гаргана. Галд өртсөн бусад байрнуудын хувьд хүчитгэж засвар хийх бүрэн боломжтой" гэсэн тайлбар өглөө.
Иргэд яамнаас гаргасан урьдчилсан дүгнэлтийг энэ сарын 1-нд УОК-т хүргүүлнэ гэсэн ч одоог хүртэл энэ ажил хийгдээгүйд бухимдалтай байгаагаа ярьж байв. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ