Зургаадугаар сарын 14-ний өдрийн байдлаар Орхон голын эхээр, Алтайн нуруунаас эхтэй Буянт, Түргэн, Турган, Хангай нурууны Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна.
Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 10 см давсан байна.
Энэ сарын 14, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байх мөн голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.