Хайлсан цас, мөсний улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Алтай нуруунаас усжих Ховд, Булган, Бодонч, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгджээ.
Булган, Үенч, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.