

Иймд ард, иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа:
- Зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагариг болон бусад хөвөх хэрэгсэл ашиглахгүй байх,
- Хүүхдийг голын эрэг дагуу харгалзах хүнгүй явуулахгүй, тоглуулахгүй байх,
- Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үед голын усанд орохгүй байх,
- Дуу цахилгаантай аадар бороотой үед үер усны аюулаас сэргийлэх,
- Гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг анхааруулж байна.
