Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өнөөдөр "Хуримтлалын сан"-г нээж, ипотекийн зээлийг эхлүүлнэ



Өнөөдөр /2024.05.09/ Үндэсний баялгийн сангийн "Хуримтлалын сан"-г нээнэ. Үүнтэй холбоотойгоор Төрийн банкны төв байранд "Хуримтлалын сан"-гаас иргэдэд ипотекийн зээл олгох үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна.
Өнөөдрийн байдлаар стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг “Хуримтлалын сан”-д төвлөрч, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, 1.2 их наяд төгрөг бүрдээд байна.
Ингэснээр 10.000 айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдсэн юм. Өмнө нь жилд 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулж байсан, орлогын эх үүсвэр хангалтгүй байсан. Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг нэмснээр орон сууцны ипотекийн зээлийн квот арилж, зээлийн хүртээмж нэмэгдэж, зээлийн хүсэлтээ өгч шаардлага хангасан иргэн бүр орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдээд байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ