Сайншанд хотод баригдаж буй “Мандах наран-5” хорооллын барилгын ажил дуусч ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ.
Иргэдийг орон сууцаар хангах бодлогын хүрээнд тус орон сууцанд амьдрах иргэдийн орон сууцны ипотекийн зээлийн хүсэлтийг аравдугаар сарын 13-наас 25-ныг хүртэл аймгийн ЗДТГ-ын байранд хүлээн авч байгаа юм. Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд орон сууцны зээлийг гурван хувиар олгохоор заасан бөгөөд энэ нь Улаанбаатар хотоос хөдөө рүү шилжин ирсэн иргэдэд хамаатай хэмээн албаныхан мэдэгдэв.
Бусад тохиолдолд иргэд ипотекийн зээлийн одоо мөрдөгдөж байгаа журмын хүрээнд зээлд хамрагдах боломжтой аж. Дорноговь аймагт зургаан арилжааны банк ажиллаж байна. Тус орон сууцны нэг ам метр квадратын үнэ 2.2 сая төгрөг байгаа аж.