Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Эдийн засаг, худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх хүсэлт гаргав



БНХАУ-ын Анхуй аймгийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид Ховд аймагт ажиллаж байна. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа Анхуй аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны намын удирдах бүлгийн гишүүн, Сангийн хяналтын хорооны дарга Зэн Чуанфа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 
Уулзалтын үеэр талуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон ба Ховд аймгийн хувьд эдийн засаг, худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллах хүсэлтийг илэрхийлжээ. Ховд аймаг нь 2019 онд Анхуй аймагтай найрсаг харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Энэ хүрээнд тус аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах төслийн талаар ярилцжээ. Мөн "Шинэ Ховд" үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалт, цаашид хэрэгжих төслүүдийн талаар мэдээлэл өгсөн гэж Ховд аймгийн ЗДТГ-аас өнөөдөр мэдээллээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ