Олон улсын эрчим хүчний агентлаг энэ сарын 25-нд гаргасан тайландаа зардлыг бууруулж, инновац, үйлдвэрлэлийг дэмжсэнээр 2023 онд эрчим хүчний салбарт батерейн ашиглалт өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдсэн. Батерей ашиглах хугацаа уртассанаар уур амьсгал, эрчим хүчний зорилтуудыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
"Батерей ба эрчим хүчний аюулгүй байдлын шилжилт" тайланд батерейны технологид иж бүрэн дүн шинжилгээ хийсэн байна. Уг тайланд тэмдэглэснээр, чулуужсан түлш ашиглаж цахилгаан үйлдвэрлэхтэй харьцуулбал батерейг сэргээгдэх эрчим хүчтэй хослуулж ашигласнаар өрсөлдөх чадвар өндөр, аюулгүй, найдвартай бүтээгдэхүүн болдог. Үүний зэрэгцээ цахилгаан тээврийн хэрэгсэлд батерей ашигласнаар нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгаж байна.
Цаашид 2030 он хүртэл батерейн ашиглалтыг өргөжүүлж дэлхийг эрчим хүч, уур амьсгалын зорилтод хүргэхээр хичээх болно. Ингэснээр дэлхийн эрчим хүчний хадгалах багтаамж 2030 он гэхэд 6 дахин нэмэгдэх боломжтой бөгөөд өсөлтийн 90 хувь нь батерейн багтаамжаас бүрдэх болно гэж төсөөлжээ.