Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ



Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 24-ний өдрийн 9.00 цагаас эхэллээ. Бүртгэлийг тавдугаар сарын 9-ний өдрийн 9.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн (csc.gov.mn) цахим хуудсаар хийх бөгөөд шалгалтыг тавдугаар сарын 22-ны өдрөөс зохион байгуулна.

Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, сайтдаа байршуулжээ. Энэ оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг гуравдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж, 87 иргэн шалгалт өгснөөс 12 иргэн тэнцсэн байна.

Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа /улиралд нэг/ авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтой болж байгаа юм.  Сонирхуулахад, 2023 онд нийт 143 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэн, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байна. Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн албанд 181 байгууллагад 5000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ