Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

VS: О.Батнайрамдал Лу.Гантөмөрийн эсрэг гомдол гаргав & Лу.Гантөмөр О.Батнайрамдал намынхаа төлөө хар пиар хийж явна


МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ. Тэрбээр Боловсролын зээлийн сангийн асуудалтай холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийн эсрэг гомдол мэдүүлж байгаа юм байна.  
О.Батнайрамдал "Миний бие иргэний хувьд гомдол гаргаж байна. Боловсролын зээлийн сангийн асуудлыг 10 сарын өмнө шүгэл үлээж ил болгосон. Шударга байх ёстой энэ салбарт БЗС-ийн хулгай сүүлийн 20 жил явсныг ил болгосон. Ямар хүмүүс оролцож, ямар өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд журмын бусаар зээлэнд хамрагдсаныг зарим нь бүр гэр бүлийнхээ 2-3 хүний хувийн данс руу хүртэл шилжүүлсэн баримт байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн 360 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр олгочихсон байдаг. Энийг бүгдээрээ мэдсэн. Татвар төлөгчдийн мөнгө юм.
Эргэн төлөлтийг аваад үзэхэд 1-2 хувь байсан. Харин намайг шүгэл үлээснээс хойш 5-6 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байдаг юм. Өмнөх жилүүдтэй харьцуулахад 5 дахин өссөн байгаа юм. Өндөр албан тушаалтнууд хүүхдийнхээ мөнгийг төлсөн байдаг юм билээ. Гэхдээ одоогоор БЗС-аас зээл авсан хүмүүсийн 95 хувь нь эргэн төлөгдөөгүй. Дөнгөж 5 хувь нь эргэн төлөгджээ. Бид ХААН банкнаас зээл авахдаа хүүтэй нь төлдөг биздээ. Гэтэл энэ зээл хууль бус дүрмийн бус журмын бусаар явж иржээ. Одоо төлүүлэх цаг болсон. Нам хамаарахгүй сонгуульд горилогчид та зээлтэй бол ёсзүйн манлайлал үзүүлж өрөө төл. Өрөө төлөхдөө хүүтэй нь төлөх ёстой шүү" гэлээ.
Тэгвэл дээрх асуудалд хариу барьж Лу.Гантөмөр тайлбар хийв. Тэрбээр "О.Батнайрамдал гэж зүгээр иргэн биш МАН-ын нарийн бичгийн дарга. Энэ намынхан сонгуулийг хэтэрхий харлуулах тактик руугаа явж байна. Хэд хэдэн удаагийн нэвтрүүлгийг та бүхэн харж байгаа биздээ. Хар пиар хийж байгаа юм. Монголын улстөр галзуурчихсан байна. Яаж эрүүл саруул өрсөлдөөн рүү явах юм бэ. Найман жил засаглахдаа эд нар юу болгов гэдэгтээ удахгүй дүн тавиулах гээд байна. 
БЗС-гийн зээл гэхэд Боловсролын төрийн сан гэж байсан. Тэрэн дээр хийгдсэн гэрээ гэж бий. Боловсролын зээлийг сайд өгдөггүй гэдгийг О.Батнайрамдал болоод Ардын намынхан мэдэж байгаа. Зээл болон тэтгэлэг төрийн сангаар дамжиж явдаг. Засгийн газрын тогтоол, хуультай. Тэр үед МАН-ынхан л байсан төрийн албанд байсан шүү дээ. Тэтгэлэг авсан гэрээ гэвэл Монголд ирээд таван жил ажиллаад чөлөөлөгдөнө гэсэн гэрээтэй. Гэрээнийхээ дагуу л чөлөөлөгдсөн байдаг. Хэнийг чөлөөлүүлэх үү, хэн сурсан гэдгийг сайд мэдэх боломжгүй. 
Намын гишүүн байна уу хэн нэгэн даргын хүүхэд байна уу хамаагүй яг ном журмынхаа дагуу явна. Энэ залуу хар пиар хийхээр тодорно гэж бодоод давхиад байгаа юм. Харвард төгссөн коммунистуудын араншинг харуулаад байгаа юм. Эд нар тэтгэлэг гэдэг зүйл боловсролд зориулж байгаа зүйлээ ойлгоогүй. Үндсэн хуулийн үзэл санаагаа ойлгоогүй. Сургалтын төрийн санг зээлийн сан болгож айхтар том алдаа гаргасан. Би зөндөө тайлбарласан. Тэгэхээр эд нар улстөр хийж байна.
О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ. Хүн танихгүй. Сонгогчдод ярих юм байхгүй. Төрд гараад юу ярих юм. Би сонгуульд дэвшихгүй ч байж болно. Бид нар итгэл үнэмшлийнхээ төлөө явдаг. Харин эд нар хар пиар хийж эрх мэдэлтэй зууралддаг. Ийм л ялгаатай" гэв. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ