Сонгууль угтсан солиорол улс төрийн хүрээнд өндрөө авч байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ирэх сонгуульд гадаадад их дээд сургууль төгссөн залуу үеийг намын жагсаалтад оруулна гэдгээ мэдэгдсэн бөгөөд үүнийг сонссон Харвардтангууд амь орж эхлэв.
Тэдний нэг бол Уул уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал юм. Түүний хувьд ийм сайхан суудал дээр залрахдаа олонд танигдаж, гарт баригдах бүтэлтэй ажил хийж амжаагүй. Манайхан олонд танигдсаныг нь л сонгодогоос Харвардад төгссөн нь нэг их чухал биш.
Тэгэхээр огт танигдаагүй түүний хувьд ард иргэдийн дуртай сэдвийг олж зууралдахгүй бол өдөр бүрийн мэдээллийн урсгал дундаас онцгойрч гарч ирнэ гэдэг тийм ч амар биш.
Тиймдээ ч О.Батнайрамдал "Ард түмний хайртай хүү" болохын тулд хамгийн эхлээд Боловсролын зээлийн сангаар шүгэл үлээх нэртэй олонд өөрийгөө таниулсан. Үргэлжлүүлэн "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын 49 хувь мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, Хөтөлийн цемент шохой ХХК-ийн тодорхой хувийг төрд авсан хэргийн талаар яриад эхэлсэн.
Тэгсэн энэ нь Ховдынхонд нэг их нөлөөлсөнгүй.
Ховдод нэр дэвших гэж байгаа бол энд явахгүй сэдвээр улс төрийн жүжиг тавьж байхаар Ховддоо очиж, малчдад туслах нэртэйгээр хэдэн хүнтэй танилцаад явбал илүү үр дүнтэй мэт.
https://www.arslan.mn/politics/news/655451.shtml