Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

IT-гийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагын хөтөлбөр”-ийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ

Мэдээллийн технологи хүн төрөлхтний амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчилж буй энэ үед тус салбарт өөрийгөө сорьж, дижитал шилжилтэд хөл нийлүүлэн түүчээлэх хүсэл сонирхолтой залууст зориулан “Цалинтай дадлагын хөтөлбөр”-ийг ХААН Банкнаас 6 дахь жилдээ зарласан билээ.
Тус хөтөлбөрт хамрагдах хүсэл сонирхолтой оюутан залууст зориулсан “DIGI X” өдөрлөг ХААН Банк цамхагт өнгөрсөн бямба гарагт болж, 200 орчим оюутан оролцлоо.
Өдөрлөгийг нээж, ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба хэлсэн үгэндээ “ХААН Банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүнүүд бүрэн цахимжиж байна. Иймд бид IT чиглэлийн боловсон хүчнийг дадлагажуулж, сургаж авахад анхаарлаа хандуулсаар 6 дахь жилдээ иржээ. Бид энэхүү хөтөлбөрт онцгой анхаарал хандуулж, шинэ эриний банкийг шинэ эриний боловсон хүчинтэй бий болгохыг зорьж байна. Мөн бид өөрсдөө ч залуучуудаас суралцаж, тэднээс урам зориг авч, нас, хүйс, туршлага үл хамааран бүгд хамтдаа өсөн дэвжих хандлагыг байгууллагадаа бий болгож чадсан гэж итгэдэг” хэмээн онцоллоо.
Өдөрлөгийн үеэр ХААН Банкны удирдлага, мэргэжилтнүүд орчин үеийн дэвшилтэт технологийн хэтийн төлөв, чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буй тухай сонирхолтой панел хэлэлцүүлэг өрнүүлж, оюутнуудын сонирхсон асуултад хариулан, мэдээлэл зөвлөгөө өгч, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Мөн хүрэлцэн ирсэн оюутнуудыг ХААН Банкны ажлын орчинтой танилцуулж, олон гайхалтай боломжуудын талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн юм.
“Цалинтай дадлагын хөтөлбөр”-ийн бүртгэл 2024 оны 4-р сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 40 оюутныг сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байна. Шалгарсан оролцогчид гурван сарын турш цалинтай дадлагажиж, дэлхийн хэмжээний TOП технологийн компаниудад хэрэглэгддэг хамгийн дэвшилтэт програм хангамжийг ашиглахын зэрэгцээ Монголын хамгийн том банкны мэдээллийн технологийн чадварлаг 400 гаруй ажилтны нэг хэсэг болох боломжтой юм.
Та бүхнийг банк санхүү, технологийн салбарын хамгийн том “тоглогч”,  шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэгч хамт олонтой нэгдэхийг урьж байна.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуус дараах QR кодыг уншуулж бүртгүүлээрэй.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ