Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймагт хүүхэд автомашин жолоодож зөрчил гаргасан тохиолдол 71 бүртгэгджээ


Ховд аймгийн хэмжээнд хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн гаралт сүүлийн жилүүдэд өссөн байна. Тухайлбал, 2023 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 57 гарсан нь өмнөх оноос 39 хувиар, тэр дундаа хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон тохиолдол 60 хувиар өсжээ.
Харин хүүхэд холбогдсон гэмт хэрэг 2023 онд 32 гарсан нь өмнөх жилээс 39.1 хувиар өсжээ. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь 14-өөс доош болон 17-18 насны хүүхдүүд байгаа бол 98.4 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Холбогдсон гэмт хэргийн тухайд, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Хулгайлах, Хүчиндэх төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол их гарчээ. 
Мөн зөрчлийн шинжтэй 71 гомдол, мэдээлэлд хүүхэд холбогдон шалгагдсан нь өмнөх оноос 12.6 хувиар өссөн байна. Үүнээс 91.5 хувь нь эцэг, эхийнхээ автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил эзэлж байна. Насны хувьд 65 хувь нь 13-аас доош, 21 хувь нь 14-16 насны хүүхдүүд байжээ.
Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго:
Ховд аймгийн прокурорын газраас хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг аймгийн хэмжээнд судалсан. Судалгаагаар ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн таагүй уур амьсгал, эцэг, эх асран хамгаалагчийн анхаарал, халамж сул зэргээс шалтгаалж хүүхэд гэмт хэргийн хохирогч болохоос гадна холбогдогч болж байгаа нь тогтоогдсон. Мөн сургуулийн орчинд, хүүхдүүдийн хүрээлэл дунд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ч гарч байна.
Хүйсийн хувьд хохирогч хүүхдүүдийн дийлэнх нь эмэгтэй хүүхэд байгаа юм. Аймгийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, шүүхийн Тамгын хэлтэстэй хамтран хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний зохион байгуулсан. Зөвлөгөөнөөр хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэж, хамтарч ажиллахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хүүхдүүдэд бие биенээ хүндэтгэж, эрх, эрх чөлөөнд нь халдахгүй байх эерэг хандлагыг төлөвшүүлэх, эрх зүйн боловсрол олгох нөлөөллийг ажлыг үе шаттай зохион байгуулахаар болсон.
Түүнчлэн тус прокурорын газраас бусдад дээрэлхүүлж, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эмзэг мэдээлэл нийтэд задрахаас урьдчилан сэргийлэх, хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад нууцлалыг хангаж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байх талаар мөрдөгч болон хүүхэд хамгааллын ажилтнуудад үүрэг, чиглэл өгч ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ