Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөрхангай аймгийн ЖДБ эрхлэгчид санхүүгийн цогц үйлчилгээ авах боломж бүрдлээ



Санхүүгийн цогц үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнээр бизнесүүдэд хөшүүрэг болж, үр шимтэй өсөлтийг хамтдаа бүтээх зорилгын дор ХААН Банк орон нутагт үйл ажиллагаа явуулж буй баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжихээр “Бизнес төв”-үүдийг байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд оны өмнөхөн Дархан-Уул, Орхон аймагт, энэ долоо хоногийн эхээр Увс, Ховдод “Бизнес төв”-өө ашиглалтад оруулсан бол өнөөдөр 5 дахь салбарыг нь Өвөрхангай аймагт нээлээ.

“Бизнес төв”-өөрөө дамжуулан ЖДБ эрхлэгч харилцагч нартаа санхүүгийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй бизнесээ амжилттай удирдан чиглүүлэхэд туслах зөвлөх үйлчилгээ, сургалтуудыг цахимаар болон танхимаар зохион байгуулах юм.
Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 2500 гаруй аж, ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байдгаас 50 орчим хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах аж үйлдвэр, уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбар зонхилдог аж.
Тус “Бизнес төв”-ийн нээлтийн үеэр ХААН Банкны төлөөлөл бизнес эрхлэгчдэд сургалт зохион байгуулж, харилцагчдын сонирхсон асуултад хариуллаа. Мөн орон нутгийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, харилцан санал солилцсон юм.

Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд жижиг дунд бизнес онцгой үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий банкны мэдээлснээр дэлхий хэмжээнд ЖДБ нийт бизнесийн 90 орчим хувийг, ажил эрхлэлтийн 50 гаруй хувийг бүрдүүлж байна. Иймд ЖДБ-ийн салбарыг хөгжүүлэх нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулдаг тул олон орон ЖДБ-ийн хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгосон байдаг. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг онцгойлон дэмжих нь улс орны эдийн засгийн хөгжилд оруулах томоохон хувь нэмэр юм.
Эрхэм бизнес эрхлэгч та Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг бол Арвайхээр сум 5-р баг, Дэлгэрэх тооцооны төвийн 2-р давхарт байрлах ХААН Банкны “Бизнес төв”-өөр үйлчлүүлэн, тав тухтай, тохилог орчинд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авч, бизнесээ өргөжүүлээрэй.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ