Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!


"Мунзуй" хочит Г.Нямдорж "Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын талаар байр сууриа илэрхийлж, нийгмийн сүлжээнд нийтэлжээ.
Тодруулбал тэрээр: "Шоронд ороод гарсан залуус яаж амьдрах вэ? гэж зовдог. Гэтэл манай олигархууд өөр бодолтой байдаг юм байна. Яаж эрх мэдэлд хүрэх вэ? гэж боддог юм байна. Амташчихсан байна шүү дээ.
Өмнө нь эрх мэдэлд хүрэх үедээ Цагаан суваргын ордыг авчихсан. Монголын зургаан том ордын гурав нь нэг айлд байгаа шүү дээ.
"МАК" саяхан 30 жилийн ойгоо хийж байна лээ. Ардчиллын 30 жилд "МАК" хамаг өнгөтэй өөдтэйг нь авсан байна шүү дээ. Ард түмэнд хэрэгтэй нэг ч зүйл хийгээгүй. Шоронгоос гарч ирээд нам худалдаад авчихаж байна шүү дээ. Миний сонссоноор шүү дээ. Нам худалдаад авчихсан нь ойлгомжтой. "Үндэсний эвсэл" гээд байгуулчихсан явж байна. "Үндэсний эвсэл" байгуулаад энэ хүн яг юу хийх юм? Өнгөрсөн 30 жилд олж авсан эд хөрөнгөө л хамгаалах гэж байна шүү дээ. Нэг юм хэлэхэд энэ айл 30 жил олон орд ухаад яг юу хийв? Нэг цементийн үйлдвэр барьсан. Цементийн үнэ хаана буусан юм бэ? Нэг аж ахуйн нэгжид ингэж дээрэлхүүлж байхаар ядаж "Цагаан суваргын орд"-оор нь өрөө дарья.
"Цагаан суваргын орд" чинь Эрдэнэт үйлдвэр шүү дээ. Хувьдаа "Эрдэнэт үйлдвэр"-тэй хүмүүс яах гэж улстөр рүү зүтгээд байгаа юм? Ерөөсөө эрх мэдлээс өөр юу ч биш. Энэ хүн эрх мэдэлд хүрчихвэл хүмүүсийг нээрээ ална шүү. Эрх мэдэлгүй байхдаа хичнээн хүн амины хэрэгт холбогдов?
Би бол тэртэй тэргүй эд нарт алуулна. Намайг алуулсны дараа хүмүүс энэ бүхнийг олж харна, уншина. Одоо эрх мэдэл л дутаад байгаа учраас одоо надад итгэ гээд эрх мэдэлтэй болох гээд яваад байна. Итгэж болохгүй шүү. Шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү, хүмүүсээ." гэсэн байна.

Эх сурвалж: Hardnews.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ