Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар сургалт хийлээ



Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын баг энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа. Ажлын баг Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Төрийн албаны зөвлөлөөс хийсэн хяналт, шалгалтын мөрөөр зохион байгуулсан ажлуудтай танилцах, төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөвлөгөө өгөх, Ёс зүйн дэд хороодод арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах зорилгоор иржээ.

Аймгийн Засаг дарга А.Камелият Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ тэргүүтэй ажлын багийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах асуудлаар санал солилцлоо.

Ажлын баг үдээс хойш аймгийн Хөгжимт драмын театрт 550 гаруй төрийн албан хаагчийг хамруулан сургалт явуулав. Сургалтаар төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр мэдээлэл өглөө. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ