Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Олон улсын морин хуурын VII наадам Өмнөговь аймагт болно



“Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд анх “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж, олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсны нэг нь Морин хуурын олон улсын наадам юм.
Тэгвэл энэ удаагийн Морин хуурын олон улсын VII наадмыг Өмнөговь аймагт зохион байгуулахаар төлөвлөж, 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Дэлхийн морин хуурын холбооны тэргүүн Н.Жигжиддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус наадмыг 2024 оны долоодугаар сарын 16-22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод анх удаа зохион байгуулах гэж байгаагаараа онцлогтой. Энэхүү наадам нь Монголын соёл, урлагийг үндэсний морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ