Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ван И: 2023 он бол Хятадын дипломат харилцааны хөгжлийн онцлог жил

        14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган 3-р сарын 7-нд хэвлэлийн бага хурал хийв. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И "Хятадын гадаад бодлого ба гадаад харилцаа" сэдвээр дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав.
        Ван И хэлэхдээ, өнгөрсөн 2023 он бол Хятадын дипломат харилцааны хөгжлийн онцлог жил, амжилт ололтын жил байлаа. Нөхөр Ши Жиньпинээр төв болгосон ХКН-ын Төв хорооны хүчтэй удирдлага дор Хятадын дипломат харилцаа чиглэгдэж, намын 20 дугаар их хурлын үзэл санааг сайтар гүнзгий хэрэгжүүлж, олон улсын эв нэгдэл, хамтын ажиллагааг ахиулахын төлөө ажиллаж байна. Дэлхий дахинаа өрнөсөн хямрал, сорилтыг даван туулахын тулд Хятадын шийдлийг дэлхийд санал болгож, энх тайван, хөгжлийг ахиулахад Хятадын хувь нэмрийг оруулж, Хятадын дипломат харилцааны онол практикийн шинэ хүрээг нээж өглөө гэв.       

Найруулагч:
Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
СИНЬХУАНЕТ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ