Авлигатай тэмцэх газраас эрүүгийн 882 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 852 хэрэг шалгагдаж байна.
Тухайлбал, “М” нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.