Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан болж байна. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчийн 23 нь оролцож, орон нутгийн хаваржилтын нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", "Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр"-ийн төсөлд тусгах саналуудыг хэлэлцэж батлах, рашаан ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох, орон нутгийн өмчийн талаар авах арга хэмжээний тухай, аймгийн ИТХ-ын 2018 оны 38 дугаар тогтоолоор баталсан "Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох тухай" журмыг хүчингүй болгох, аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэж, Сонгуулийн ерөнхий хороонд санал хүргүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.