Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Малын цэцэг өвчнөөр 41 хонь хорогдсоныг булж, устгажээ



Архангай аймгийнӨгийнуур сумын Орхон багийн Мөнхөт хонгор, Өгий багийн Цагаан чулуут гэх газруудад бог малын цэцэг өвчин гарсан тул сумын Засаг даргын  2024 оны 02-р сарын 01-ний өдрийн А/13 дугаар тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Ажлын хүрээнд Орхон багийн Мөнхөт хонхорт суурин пост 2, Онцгой байдлын газраас 3 алба хаагч, Цагдаагийн газраас 2 алба хаагч, ЗДТГ-аас 26 ажилтан, Мал эмнэлгийн тасаг-5, мал эмнэлэг нэгж-4, нийт 40 хүн, 3 автомашин үүрэг гүйцэтгэж байна.

2024.02.09-02.21-ний хугацаанд нэмж өвчилсөн мал байхгүй. Тусгаарлалтад байсан хониноос 5 хонь үхсэнийг булж устгажээ. Малын цэцэг өвчнөөр2 голомтын 3 өрхийн нийт 293 хонь өвчилж, 41 хонь хорогдсоныг булж устгасан байна. 252 хонийг тусгаарлан хоёрдогч халдвараас сэргийлж, эмчилгээ хийж байна. Мөн 56 өрхийн 14700 хонинд вакцинжуулалт хийж, 5400м2 талбайг халдваргүйжүүлээд байна.

Энэ хавар малын сэг зэм их гарч, шар усны үер гарах магадлал өндөр учраас малын гоц халдварт өвчин гарч болзошгүйг аймгийн Онцгой комиссоос мэдээлж буй. Улсын мал эмнэлгийн газраас эхний ээлжинд 15 мянган тун вакциныг шийдвэрлэж, хийж эхлээд байна. Дараагийн удаад Монголдоо үйлдвэрлэсэн вакцинаас 250 мянган тун вакциныг өгөхөөр болжээ.  Үүнээс гадна Чулуут суманд үхрийн галзуу өвчин гарсантай холбоотойгоор улсын нөөцөөс 110 мянган тун вакциныг шийдэж өгөхөөр болсон байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ