Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт элэгний хавдрыг тайрч авах мэс заслыг гурав дахь удаагаа амжилттай хийлээ.
Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр элэгний 7;8 сегментэд байрласан хавдрыг тайрч авах мэс заслыг амжилттай хийв.
Хагалгаанд Анагаах ухааны доктор, мэс заслын эмч Д.Адилсайхан тэргүүтэй нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, үйлчлэгч нар нэг баг болж ажилласан байна.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт элэгний хавдрыг элэгтэй нь хамт тайрах мэс засал эмчилгээг нутагшуулах төсөл үргэлжилж байна.