Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ногоон автобусны хэргээр шалгагдаж буй албан тушаалтнууд!


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ногоон автобусны гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Улмаар тус хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн талаар өчигдөр /2024.02.22/ мэдээллээ.
АТГ-ын шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийснийг тогтоосон. Нийт хохирлыг 134.5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа талаар мэдэгдээд буй.
ШАЛГАГДАХ ХУГАЦААНДАА ӨӨРИЙГӨӨ ХУТГАЛСАН ЭКС ДАРГЫГ ШАЛГАЖ БАЙНА
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар шалгагдах хугацаандаа өнгөрсөн 2023 онд өөрийгөө хутгалж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Улмаар сэхээнд орсон байдалтай байгаа учраас түүнтэй холбоотой мөрдөн шалгалтын ажиллагааг  өнгөрсөн оны аравдугаар сард түр зогсоож байсан юм.
Сануулахад, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэлт хийх зорилгоор ногоон өнгийн том оврын автобусыг Вьетнам улсаас оруулж ирсэн ч асуудал үүсч, Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалт гарч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.
ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛОГДСОН Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ
Өнгөрсөн 2021 онд хуульч Д.Мөнх-Эрдэнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарын ахлах зөвлөхөөр томилж байв. Д.Мөнх-Эрдэнэ нь С.Батболдыг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхад хотын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Улмаар ногоон автобусны хэрэгт холбогдож яллагдагчаар татагдада байна.
Одоо тэрбээр, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж буй.
Гэвч энэ нь хэргийн шалгалтын явцад нөлөөлөхгүй болохыг албаныхан мэдээлсэн.
ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН Ж.СҮХБААТАР
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны аравдугаар сард Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татаагүй, хэргийн сэжигтнээр байцааж байгаа талаар мэдэгдэж байв. Харин өчигдөр сайд асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татсан болохыг мэдэгдэв.
Түүний хувьд 2023 оны аравдугаар сард  ёс зүйн хариуцлага хүлээж, сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн.
Улмаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.

https://news.mn/r/2704536/
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ