Завхан аймгийн Завханмандал суманд алт олборлож буй "Шувуун хар уул" ХХК 2024 оноос эхлэн 80 тонн химийн хортой, аюултай бодис болох цианит натри ашиглах зөвшөөрөл авчээ. Харин үүнийг нь нутгийн иргэд ялангуяа Мандал багийн малчид эсэргүүцэж эхэлсэн байна. Тухайлбал малчдын өвөлжөө хаваржаа болон малын бэлчээрийг сүйтгэж байгаа уул уурхайн компани хариуцлагагүй ажиллаж байгаа. Хариуцлагатай уул уурхай байх атал одоо бүр хордуулах бодис ашиглаж хүн малыг нь сүйтгэж мэдэх нь. Тиймээс хорт натри ашиглуулахыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг иргэд нь илэрхийлж байна.
https://shuurhai.mn/p/27572