Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшигч Б.Баярмагнай тойрогтоо "толгой цохиж" байна

 
Энэ жилийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 23-р тойрогт салбар бүрийн төлөөллүүд өрсөлдөж, хамгийн сонирхолтой тойрог гэж хэлж болохоор байна. Энд генерал, инженер, эмч, эрх зүйч, эдийн засагч, хуульч, зураач, жүжигчдийн өрсөлдөөн халуухан өрнөж байна.
Эдгээр нэр дэвшигчдээс Баянзүрх дүүргийн иргэд хамгийн ам сайтай байгаа, нэг ёсондоо УИХ-д гарах магадлал өндөртэй хэд хэдэн хүнийг тодотгоё.
Хамгийн өндөр рейтингтэй байгаагаар нь улс орны амин сүнс болсон үндэсний аюулгүй байдлын бодлого зохицуулалтыг эрхэмлэгч, бэлтгэл генерал Бямбасүрэнгийн Баярмагнайг авч үзье.
Тэрээр өмнө нь хэд хэдэн энхийг сахиулах ажиллагааг удирдан зохион байгуулж явахдаа зарим гадны орны эрх баригчид газар нутгаа хэрхэн тонон дээрэмдэж, улс орныхоо ашигт малтмал, байгалийн баялагийг гадны олгиархиуд булаацалдан дайсагналцаж, ард түмнээ амьдын тамд унагаж байгааг өөрийн нүдээрээ харсан хүн. Тэр утгаараа хэзээ ч эх орныхоо байгалын баялаг, цаашлаад газар нутгаа тонон, ард иргэдээ хуурах хүн биш гэдэгт гүн итгэж найдаж байгаа талаараа уламжилж байсан. Тэр ч байтугай Б.Баярмагнай генералыг дэмжигч олон "Төр түшилцэх чадвартай төрийн хар хүн" хэмээн хэдийнэ тодорхойлоод байгаа юм.
Түүний дараа жүжигчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Ж.Баясгаланг сонжъё. Урлагийн салбараас Улсын их хурлын суудал руу "далийсан" эрхэмүүдийн тоонд багтах гэж буй тэрээр өмнө нь амьдралын хатуу хөтүү зам мөрийг туулсан гэдгээрээ сошиал хуудсаар нэлээд оноо авч чадсан. Дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд дүр бүтээснээр нь хүмүүс таних боловч улс төрчийн өнцгөөс түүнийг мэдэх хүн байхгүй. Гэхдээ л тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болно гэсэн лоозонтойгоор энэ сонгуульд АН-аас Баянзүрх дүүргийн 23-р тойргоос нэр дэвшиж байгаа.
Харин Сангийн дэд сайд Д.Булгантуяагийн хувьд боловсролтой, эрдэм мэдлэгтэй, төлөв даруу нэгэн гэж иргэд дүгнэж байна. Тэрээр энэ жилийн УИХ-ын сонгуульд  хүн ам олонтой Баянзүрх дүүргээс эмэгтэйчүүдийн квотод багтан нэр дэвшиж буй. Д.Булгантуяа өөрийн намынхаа бодлогоор зөөлөн, төлөв даруу, нэг ёсондоо хэл амнаас хол явдаг учир түүнд Баянзүрхчүүд итгэл хүлээлгэхэд бэлэн бололтой.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ