Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тамхи 5 биш 50 насыг...

Тамхидалтаас шалтгаалан дэлхийд жилд НАЙМАН сая орчим хүн амиа алддаг гэсэн статистик байдаг. Зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын 1/4, хорт хавдрын шалтгаант нас баралтын 30 орчим хувь нь тамхидалтын шалтгаант нас баралт байдаг гэсэн АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн тооцоолол байдаг.
Үүний дагуу тооцоолбол манай улсад жилд 2,500 гаруй хүн тамхины шалтгаант зүрх судасны өвчин, хорт хавдрын улмаас амиа алддаг. Үүнээс гадна Эрүүл мэндийн үзүүлэлт, үнэлгээний хүрээлэн /Institute for Health Metrics and Evaluation/-гээс 2019 онд гаргасан өвчний дарамтын судалгаагаар Монгол Улсад тамхинаас шалтгаалж жилд 4,300 орчим хүн нас барж байна, эдгээр нас баралтын 72% нь 70-аас доош насанд тохиолдож байна гэж гарсан байна.
Иймээс манай ээлжит цахим сургалтаар тамхины бие махбодь болон хувь хүнд үзүүлж буй хор хөнөөлийн талаар мэдээллийг СЭМҮТ-ийн тамхины асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Гантулга эмч хүргэж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ