Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: О.Туул: Соёлын өвийг хадгалж, хамгаална гэдэг маш том хариуцлага



Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Музей хамтран энэ оноос эхлэн соёлын биет болон биет бусын өвийг өвлөн тээгчидтэй хамтран ажиллаж эхэлжээ. Бүтэн жилийн турш соёлын биет бус өвийг судлах, хамгаалах, дэмжин хөгжүүлэх, өвлөн уламжлагчдыг алдаршуулж, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор долоо хоног бүр иргэдийг оролцуулан сургалт, лекц, үзэсгэлэн зохион байгуулж байна.
Нэгдүгээр сард зохион байгуулсан сургалт, үзэсгэлэнгийн онцлох хүн О.Туул байлаа. Тэрбээр долоо дахь үеийн оточ, удган бөгөөд уламжлалт бариа заслаар өвчнийг анагаагч, соёлын биет өвийг хадгалан хамгаалж буй өвлөн тээгч аж.
Өнгөрсөн долоо хоногт “Эрүүл аж төрөх ёс” лекц, баримтат болон соёлын биет өвийн үзэсгэлэнгээ аймгийн музейд зохион байгуулах үеэр нь цөөн хором ярилцлаа.
-Иргэдэд өөрийн мэдлэг, мэдээллээсээ хуваалцаж, өвлөгдөж ирсэн соёлын өвөөр үзэсгэлэн гаргаж буйд баяр хүргэе.

-Үнэхээр сайхан ажил санаачилж, иргэдийг татан оролцуулж байгаад баяртай байна. Соёлын өвийг бүртгэдэг, хамгаалдаг, хамтын ажиллагааг өргөжүүлж буй энэ их ажлыг зохион байгуулж буй хүмүүстээ талархсанаа илэрхийлье.
-Соёлын биет болон биет бус өвийн өвлөн тээгчдийг алдаршуулах, үйл ажиллагааг нь сурталчлах ажлыг аймгийн музей санаачлан хэрэгжүүлж байна. Энэ төрлийн үйл ажиллагаанд өмнө нь оролцож байсан уу?
-Бид төрийн бус байгууллагынхаа хүрээнд иргэдэд өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлан таниулах, мэдээлэл хүргэх, бусад байгууллагатай хамтын ажиллагаатай ажилладаг. Төрийн байгууллага тэгсэнгүй, ингэсэнгүй гэх бус бид өөрсдөө хөгжиж, юуг хамгаалж, юу өвлөж яваагаа таниулах хэрэгтэй гэж боддог.
Соёлын яамтай болсноор эзэнтэй болсон гэж хэлж болно. Нүүдэлчин фестиваль гэж үнэхээр сайхан ажлыг зохион байгуулж хэвшлээ. Монголыг минь харъя, үүх түүхийг нь судалж сонирхъё, хүн ард, үндэстэн ястны онцлогийг мэдье гэвэл тэр үйл ажиллагааг бүгдийг цогцлоож чадаж байна.

-Таныг оточ, удган гэж танилцуулгад нь бичсэн байна. Уншигчдад сонирхолтой байх, хэд дэх үеийн улаач вэ? Та хэнээс үүнийг өвлөж авсан бэ? 
-2005 оноос хойш оточ гэх үйлийг хийж эхэлсэн. Ямар нэгэн анагаахын чиглэлээр сургууль төгсөөгүй. Өвөг дээдсээс минь уламжлагдаж ирсэн увдис юм.
Эхэн үедээ айх, гайхах зэрэгцдэг л байсан. Хүнийг буруу эмчлэх вий, алдаа дутагдал гаргах вий гээд. Хэсэг хугацааны дараа үнэхээр увдисаар надад хүч чадал, өвчнийг анагаах ухаан өвлөгдөж иржээ гэдэгт итгэсэн. Тэр цагаас хойш давхардсан тоогоор 7000 гаруй хүнд үйлчилсэн байна.



Хэнээс өвлөгдсөн гэдэгт тодруулж хэлэхэд, манай нагац өвөг эцэг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул Чулууны Ёндоншаравгэж хүн байсан. Өвөг эцэг маань бөөгийн удам дамжсан сахиустай. Манайх удам тасраагүй яваа нь энэ. Би долоо дахь үеийнх. Мөн өвдсөн нэгнийг эмийн болон ургамал, тан, бариа заслаар эмчилж илаарьшуулдаг байсан. Тэр бүх сайхан зүйл нь надад өвлөгдөж ирсэн.
Өнөөдрийн лекц “Эрүүл аж төрөх ёс” сэдэвтэй. Өвөг дээдсээс минь хүн бүхэнд өв, уламжлалаа хэрхэн авч явах, ёс заншлаа дээдлэх, зөв аж төрөх, зөв бодолтой явахыг түгээж байгаарай гэж өвлөгдөж ирсэн увдис юм.
-7000 гаруй хүнд үйлчилсэн гэж та хэлсэн. Зонхилон ямар өвчнийг анагаасан бэ?
орт хавдар, ялангуяа элэгнийВ,С,D вирус, бүх төрлийнхаршил,могойнярзэрэг өвчнийгдомын арга болон эм, тангаар эмчилдэг. Мөн бариа заслын аргаар эдгээдэг. Сүүлийн жилүүдэд цусны төрлийн өвчнүүд их залуужсан. Тухайн өвчнийг мөн эмчилж байна.
Миний эмчилдэг арга барил уламжлалт бус монгол анагаах ухаан. Амьтны гаралтайтүүхий эд,өвс ургамлаар өвөг дээдэс маань анагаах эмчилгээгээ хийдэг байсан.Би ч мөн адил. Гэхдээ жил ирэх бүр зарим ургамал нь устаж үгүй болох, олдохгүй байх зэрэг хүндрэл их гардаг.
Тухайлбал, элсээр, усаар,чулуугаар хүртэл эмчилдэг. Малын эд,эрхтнээр эмчилдэггэх зүйлүүд маань бүдгэрч байна даа.

-Өөрт тань увдисаар ирсэн энэ бүхэн зүйлээ тэмдэглэж үлдээдэг үү?
-Одоогоор зөвхөн толгойд минь л байна. Практиктай хослуулж үлдээнэ гэдэг амаргүй. Тийм болохоор өвөг дээдсээс минь өвлөгдөж ирсэн ховор сайхан чанарыг өвлүүлэх, баримтжуулах тал дээр анхаарч эхэлсэн. Толгойд минь байгаа цагт учир нь олдож ном, товхимол гаргах цаг удахгүй байхаа гэж боддог. Магадгүй өнөөдрийг хүртэл бичиж тэмдэглээгүй нь цаанаа нэг учиртай байх гэж боддог.
-Энэ бүхэн өвөг дээдсээс тань увдисаар уламжлагдаж ирснийг та онцолсон. Харин танаас өвлөн авч буй үр, хүүхэд, ах, дүү төрөл садан бий юу?
-Бариа засал чиглэлээр миний охин өвлөсөн гэж боддог. Ирсэн хүн бүхэн сайн барьдаг гэж урмын үг хайрладаг. Гараараа барихаас гадна хөлөөрөө барих авьяастай. Анхандаа би өөрөө ч итгэхгүй бариулж үзээд ямар сайхан болгож байгааг мэдэрсэн.
Залуу хүн болохоор өвчнийг нь өөртөө авчих вий гээд эхэндээ их хориглодог байсан. Гэвч охин маань бусдыг л эмчлэх, барьж засах төрмөл авьяастай гэдгийг нь мэдээд хориглохоо больсон.
Харин хүү маань улаач. Бөөгийн талын удмыг маань залгаж авсан.

-Тулай өвчнийг эдгээсэн талаар лекцдээ дурдаж байсан. Хэрхэн эмчилсэн талаараа яриач та?
-Монголчуудын дунд түгээмэл болсон гэхэд хилсдэхгүй нэг өвчин бол тулай. Эрт үед нь оношилж чадвал эмчилгээ сайн. Миний хувьд лекцдээ тулай өвчнийг хэрхэн эмчилсэн талаар ярьсан.
Дорнод аймгаас нэг хүн тулай өвчтэй гээд зориод ирж байсан. Би жил бүр Архангай аймаг руу эмчлүүлж буй хүмүүсээ рашаанд оруулах гээд авч явдаг. Яг тэр үеэр ирсэн хүн.
Рашаанд байх хугацаандаа үхрийн баасаар тухайн өвчнийг эмчилж, эдгээсэн. Зуны дэлгэр цаг, хөдөө болохоор үхрийн баас маш элбэг. Хамгийн гол нь үхрийн баасаа авах ном журмынх нь дагуу авч жорын дагуу эмчилгээгээ хийсэн. Түүнээс хойш дахиж өвдөөгүй гэж ярьсан.
Сүүлийн хэдэн жил коронавирус болон бусад шалтгаанаас үүдэн явж чадаагүй. Энэ зун явна. Би ихэвчлэн харвалт өгсөн хүмүүс, аутизмтай хүүхдүүд авч явж эмчилдэг.
-Магадгүй цаг хугацаа хангалттай байсан бол увдисын тань талаар болон уламжлалт бариа заслын талаар илүү олон зүйл асуумаар байна. Гэхдээ өөр асуух зүйлийг бидний хажууд дэлгэсэн байна. Та соёлын болон баримт бичгийн өвлөн уламжлагч. Үзэсгэлэнд дэлгэн харуулсан зүйлийнхээ талаар яриач та?
-Би авга, нагац талаасаа олон сайхан зүйл өвлөж, уламжилж, тээж яваадаа бахархаж байдаг.
Миний авга өвөө Ширчиний Доржгочоо Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат хүн байсан. Хилийн цэрэгт олон жил ажилласан хошууч цолтой. Өвөөгөөс минь уламжлагдаж ирсэн бичиг баримт, түүхэн зураг, ардын хувьсгалын дараах жилүүдийн сонинуудыг дэлгэсэн байна. Мөн уламжлалын бариа заслын хэрэглэгдэхүүн, данх, уур нүдүүр, эмийн ургамал, тухайн үед хэрэглэж байсан уут сав гээд олон зүйл бий.

-Соёлын биет болон баримтад өвийг хадгалах хэцүү байх. Хэрхэн хадгалж байна вэ?
-Өнгөрсөн жилээс аймгийн Соёл, урлагийн газар, музейгээс зөвлөгөө авч байна. Түүнээс өмнө өөрийн хэр хэмжээндээ л хадгалж байсан. Аль болох он удаан жил хадгалж, хамгаалахыг хичээж байна. Зарим нь цаг хугацаа, хадгалалтад чанар нь муудаж байна.
-Танд эдгээр зүйл ирээд хэдэн жил болж байна. Бүгд нэг дор танд ирсэн үү?
-Авга талаас маань өвлөгдөж ирээд 40 орчим жил, нагац талынх 30 орчим жил болох гэж байна.
-Баримтад өвийн тухайд онцлох зүйлийг та дурдаач?
-Миний өвөө хилийн цэрэгт насаараа ажилласан гэж хэлж байсан. Зургийн цомогт Монгол Улсын хилийн цэргийн анхны 13 офицерын зураг бий. Үндэсний эрх сонины 1924 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн дугаар, хараар найман тахил, лам хүн суусан, заан, домгийн амьтан зэргийг зурсан зотон даавуу, Ардын засгийн газрын шүүх таслах яамнаас засгийн хэргийг бүгд захиран шийтгэх газрын бичиг, 1935 оны Монгол Улсад нэвтрэх бичиг зэрэг зүйлүүд байна.



Нөгөө талд нь олон ургамлын тангийн уут, нэг төрлийн ургамлын тангийн уут, халуун, хүйтэн бигнүүр, тунгийн халбага, баавгайн хавиргаар хийсэн малын хатгуур, хус модон уур, нүдүүр, зэс, гууль, төмөр уур, нүдүүр, гөрөөсний бүтэн арьсаар хийсэн ургамлын уут зэргийг лекцэд ирсэн зочдод сонирхуулахаар дэлгэсэн.


-Шилэн хоргонд хийсэн зүйлийг та тайлбарлаач?
-Өвөг эцэг Ёндоншараваас уламжилж ирсэнXIX-XXзуунд харьяалагдах номын зай, сахиус, аравнайлсан будаа, ургамлын цай, самбай, хадгууд байна.

-Уншигчдадаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Монголчуудад элэгний өвчлөл зонхилон тохиолдож байна. Мөн умайн хүзүүний хавдар, цусны өвчнөөр залуугаараа өвчилж байна. Би чадах зүйлээ чадна гэж ирсэн хүндээ хэлээд эмчилдэг.
Би чинь бүхнийг чаддаг хүн биш шүү дээ. Мэдэхгүй, чадахгүй зүйл тулгарч л байдаг. Хэрэв тийм зүйл тохиолдвол ирсэн хүнтэйгээ зөвлөлдөөд арга замыг нь зааж өгөх, орчин үеийн анагаах ухаанаар эмчлүүлэх хэрэгтэйг зөвлөдөг. Шинжлэх ухаан хөгжсөн орчин цагт уламжлалыг үргэлж сонгоод үйлчлүүлээд байна гэдэг өрөөсгөл байх.
Тиймээс өөрөө өөртөө хайртай байж өвдсөн хойноо, магадгүй бүр хүндрэхээс нь өмнө сайн судалгаа хийж эмчилж, анагааж чадах газраа зорих хэрэгтэй гэж хэлмээр байна.
Цаг, зав гарган ярилцсан танд баярлалаа.







скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ