Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: "Бүргэдийн баяр-2024"-ыг гуравдугаар сарын 9, 10-ны өдөр зохион байгуулна


Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ
/.Монгол Улсын аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаануудын нэг болох Бүргэдийн баярыг ирэх гуравдугаар сарын9, 10-ны өдөр Улаанбаатар хотод "Чингис хааны хүрээ" цогцолборт18дахь удаагаа зохион байгуулна.

Тус үйл ажиллагаа нь казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилготой бөгөөд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газар, Монголын Бүргэдчдийн холбоо, "Чингис хааны хүрээ" цогцолбор зэрэг байгууллага ерөнхий зохион байгуулагчаар ажиллана. Мөн Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, Монголын Шувуулахуйн холбоо хамтран зохион байгуулагчаар оролцох аж.

"Бүргэдийн баяр-2024" үйл ажиллагааны үеэр нийслэлийн иргэд, гадаад, дотоодын жуулчид:
- Казах үндэстний урлагийн тоглолт болон ардын урлагийн тоглолт;
- Бүргэдтэй парад (хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах);
- Бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн;
- Бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн;
- Казах үндэсний тоглоом (көкпар буюу тулам булаалдах, тенге илу буюу газраас зоос шүүрэх тэмцээн);
- Морьтон баатрын шоу тоглолт;
- Харцага, шонхор шувуудын шоу тоглолт зэрэг тэмцээн уралдаан, үзүүлбэрүүдийг үзэж сонирхох боломжтой.

Ташрамд, Бүргэдийн баярыг Улаанбаатар хотод анх 2008 онд Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын ивээл дор Горхи-Тэрэлжид зохион байгуулж байжээ. Анхны тэмцээнд Баян-Өлгий аймгаас 20 гаруй бүргэдчин оролцож, бүргэдээ биедээ дасгасан байдал, ан агнахад сургасан байдлаа олон нийтэд танилцуулсан байна. Энэхүү үйл явдлаас хойш Бүргэдийн баярыг Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймагт жилд 2 удаа уламжлал болгон зохион байгуулдаг болсон ба тухайн үйл ажиллагааг ирж сонирхдог гадаад, дотоодын иргэдийн тоо ч жил бүр өсөн нэмэгдэж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ