Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сонгинохайрханд хуучин орон сууц 2.6 сая төгрөг байна


Орон сууцны үнэ өнгөрсөн оны сүүлчээр өсөлттэй байсан талаар статистикчид мэдээллээ. Тайлант хугацаанд Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс 1.21 гарсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Өөрөөр хэлбэл шинэ орон сууцны ам метр талбайн дундаж үнэ дөрвөн сая төгрөг болсон байна. Ингэхдээ байршлаасаа ялгаатай үнэлгээтэй байдаг тухай мөн дурджээ.
Залуу хос Ховд аймгаас нийслэлд суурьшихаар иржээ. Б.Ганбаярынх ам бүл зургуулаа. Тэд цагаан сараас өмнө орон сууцанд орохоор хөөцөлдөж байгаа юм байна. Түүний эхнэр А.Энхжаргал “Нөхөр бид хоёр хот хүрээ бараадахаар ирсэн. Хүүхдүүд сургууль номын мөр хөөж эхэлсэн болохоор суурин газар амьдрахаас аргагүй болсон хэрэг л дээ. Хөдөө хэдэн малтай байсан ч түүнийгээ борлуулан орон сууцны асуудлаа шийдчих санаатай л хөөцөлдөж явна” хэмээн хуучлав.
Тэдний мөнгө байр худалдаж авахад хүрэлцэхгүй. Харин урьдчилгаа төлөөд зээлд хамрагдах боломжтой гэнэ. Сүүлийн нэг сар хугацаанд байр хайж яваа тэд “Хотын төв рүүгээ хэт өндөр үнэтэй. Захдуу болохоор бэл бэнчинд минь дөхөх юм” гэв. Нийгмийн даатгал тогтмол төлж байгаагүй учраас ипотекийн зээлд хамрагдах боломжгүй гэдгээ Б.Ганбаярынхан мэдэж авчээ. Тиймээс хүмүүсийн хэлж заншсанаар 3, 4 дүгээр хороололд орон сууц сонирхсон ч үнэтэй байхын дээр зээл авах боломжгүй учраас нийслэлийн захын хороололд байр сонирхож яваагаа хэлж байв.
Тэгвэл статистикийн судалгаагаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуучин орон сууцны талбайн дундаж үнэ ам метр нь 3.59 сая төгрөг байжээ. Мөн л нийслэлийн хаана байгаагаасаа хамааран үнэ ялгаатай. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт хуучин орон сууцны үнэ ам метр нь 2.6 сая бол шинэ байрных 2.7 сая төгрөг байлаа.
Б.Ганбаярынх 42 ам метр талбайтай хоёр өрөө байрыг 90 сая төгрөгөөр Сонгинохайрхан дүүрэгт худалдан авчээ. Гэхдээ тэд хуучин байр авсан учраас засвар хийх шаардлагатай байгаагаа учирлалаа. Нөгөөтэйгүүр тэд үл хөрөнгө зуучлагчаар дамжуулалгүй өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан байр худалдаж авсан тухайгаа ярив. Түүнчлэн орон сууц борлуулдаг байгууллага байдаг ч мөнгө, санхүүгээ хэмнээд “Үнэгүй” сайтаас байр хайж сонгосон байна.
Орон сууц судлах зуураа тэд байрны үнийг нэлээдгүй судалсан бөгөөд 2022 онтой орон сууцны үнэ буурсан байсныг хэлэв. Тэд хувь лизингд хамрагдах боломжийг ч мөн судалжээ. Урт хуацаатай лизинг олддоггүй юм байна лээ хэмээн гэрийн эзэн ярив. Хувь лизинг гэдэг чинь 3-5 жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэй юм билээ гэж байлаа.
Нийслэл утаанаасаа салахын тулд яндангаа цөөлөх бодлого баримталдаг. Гэвч барилгын салбарынхны үнийн өсөлт орон сууцны борлуулалтад нөлөөлж буй. Тиймээс Урд хөршийн барилгын зах зээл шиг царцчих вий.
М.АНАР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ