Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: “Home center” байгуулж СӨХ-ны төлбөрийг нэгдсэн системд оруулна



Дархан сумын орон сууцны орчны тохижилт, арчлалт, хамгаалалт, төлбөр, хураамжийг нэгдсэн системд оруулахаар "Home center” байгуулахаар ажиллаж байна.
Тодруулбал Дархан сумын ЗДТГ-аас санаачлан сууц өмчлөгчдийн холбооны чанарыг сайжруулж, оршин суугчид нь төлбөрөө хугацаанд нь төлдөг, тухайн байранд шаардлагатай ажил, засвар үйлчилгээг дор бүр нь хийдэг болгох аж.

Уг ажлыгЕвропын холбооны хамтарсан санхүүжилттэй “Найрамдал” төслийн хүрээнд "Аясгал” ХХК, “Данда Сольюшн” ХХК хамтран ажиллаж байна.

Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй сууц өмчлөгчдийн холбоод байдаг. Гэвч ихэнх СӨХ нь нэр төдий, үйл ажиллагаа явуулахад хойрго ханддаг зэрэг оршин суугчдын гомдол их байдаг аж.
“Home center”  байгуулагдсанаар иргэд илүү хялбар аргаар төлбөрийн нэгдсэн системээр төлбөр тооцоогоо төлөх, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг цахимаар буюу гар утасны аппликейшнээр дамжуулан хянах. Амьдрах орчноо илүү таатай болгож, үнэ цэнийг нь өсгөх боломж бүрдэнэ гэдгийг Дархан сумын Засаг дарга онцолж байна.

Эхний удаад Дархан сумын13, 14, 16дугаар багт“Home center” төвийгбайгуулахаар ажиллаж байна.Уг ажлын хүрээнд өнөөдөр орон сууцны хорооллын багуудын Засаг дарга, СӨХ-ны дарга,холбогдох байгууллагуудын төлөөлөлд “Home center-1” төвийг байгуулах талаарх ажлын зураглал, төлөвлөгөө, цахим болон гар утасны аппликейшн хөгжүүлэлт, хэрхэн ашиглах талаар мэдээлэл, танилцуулгахийлээ.

Нийтесөн “Home center” байгуулахаар төлөвлөсөн бөгөөднэг “Home center”-т гурван СӨХ байхаар төлөвлөжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ