Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЗАВХАН: Тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалтай байсан булаг, голыг уул уурхайн лицензээс авч үлджээ



Хяргас нуур-Завхан голын сав газрын хэмжээнд гол, булаг, ус намгархаг газар болон түүний хамгаалалтын бүсийн 3430.8 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл давхцалтай байна.
Хяргас нуур-Завхан голын сав газарт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайнуудаас усны сан бүхий газарт олгогдсон 30 зөвшөөрлийн талбай байна.

Эдгээрийн 11 нь ашиглалтын, 19 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Тодруулж хэлбэл 40 гол, булаг, ус намгархаг газар болон түүний хамгаалалтын бүсийн 3430.8 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл давхцалтай байна.

Голын сав дагуух газар нутгийг хамгаалах нь “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх” зорилготой байдаг. Ингэж хамгаалалтын бүсийг тогтоосноор голын ай савыг хамгаалж чадна. Манайхаас өнгөрсөн жил гэхэд, тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалтай байсан 7 булаг, 1 голыг уул уурхайн лицензээс авч үлдэж чадсан.

Мөн Усны тухай хуулийн 17.2-т заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газраас сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицлуудыг хянан шалгуулж санал авдаг болсон. 2019-2023 онуудад нийт 232 талбайг хянан үзэж давхцалтай 138 талбайн мэдээллийг гарган хүргүүлсэн байна гэж Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.  
Ташрамд дуулгахад, Завхан аймаг өнөөдрийн байдлаар нийт газар нутгийнхаа 17.8 хувийг улсын тусгай хамгаалалтад авчээ.
2019, 2020, 2021 онд нийт 8 сумын 606.3 мянган га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар өнөөдрийн байдлаар аймгийн нийт газар нутгийнхаа 49.3 хувийг улс, орон нутгийн тусгай хамгаалалтад аваад буй юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ